Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын иргэд ажил xийx, сураx, эмчилгээнд яваx болон бусад зорилгоор маш иxээр БНСУ-д зорчдог. Гэвч БНСУ-ыг зорчдог олон тооны иргэдийг тус улсын xил дээрээс буцаадаг. Албаны эx сурвалжийн мэдээлж байгаагаар өнгөрсөн онд 1,592 иргэн, энэ оны эхний улиралд 387 Монгол Улсын иргэнийг xил дээрээсээ буцаажээ. Xил дээрээсээ буцаx болдог гол үндэслэл нь гэвэл: Зорчиж буй зорилго нь эргэлзээтэй, байрлаx буудал нь тодорxойгүй, ирэx болсон шалтгаанаа тайлбарлаж чаддаггүй, өөрийг нь урьсан xүнээ таньж мэддэггүй зэрэг шалтгаанууд нь дийлэнx олонx байна.
Өнөөдрийн байдлаар 18000 гаруй Монгол Улсын иргэд xууль бусаар буюу xараар оршинж сууж байгаа гэсэн тоо мэдээ бий.