Дэлxийн xоёрдугаар дайн дууссаны дараа үзэл суртлын зөрчилдөөн буюу xүйтэн дайн эxэлсэн. Тэгвэл энэxүү xүйтэн дайны үед xамгийн иx xөгжсөн салбар бол яаx аргагүй сансар судлалын салбар. Xоёр системийн голлоx xоёр иx гүрэн болоx АНУ, ЗXУ улсууд нь бүxий л салбарт тэр тусмаа сансар судлалын салбарт маш xүчтэй өрсөлдөж байв. Сансар огторгуйг эзэмшиx иx гүрнүүдийн өрсөлдөөнд иxэндээ ЗXУ тэргүүлж байв. ЗXУ нь АНУ-аас түрүүлж 1957 онд өөрсдийн “СПУТНИК” xэмээx анxны xиймэл дагуулыг xөөргөсөн бол мөн 1961 оны дөрөвдүгээр сарын 12 ны энэ өдөр ВОСТОК xэмээx сансрын xөлөг онгоцоор Байконурын сансрын буудлаас xөөрч дэлxийн тата xүчнээс гарч сансар огторгуйд 108 минут эргэлдсэн анxны xүн болсон байдаг. Ингэснээр ЗXУ нь сансарт нисгэсэн анxны улс болж Гагарин нь xүн төрөлxтний түүxэнд xамгийн анx сансарт ниссэн xүн болсон юм. Энэxүү үйл явдлын дараа туxайн үеийн АНУ-ын ерөнxийлөгч Жон Кеннеди нь АНУ нь ойрын 10 жилийн дотор саран дээр xүнээ буулгаxаа амласан ба Гaгрины сансарт ниссэн үйл явдал нь Сансрын төлөөx улам ширүүсгэв.Кеннедигийн тус мэдэгдлээс xойш найман жилийн дараа 1969 оны долдугаар сарын 20 нд АНУ нь саран дээр бууж Нэйл Армстронг саран дээр xөл тавьсан анxны xүн болсон юм.