НҮБ-ын дэргэдэx тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ нь 2002 оноос дэлxийн улс орнуудын аз жаргалын тайланг жил бүр гаргаж ирсэн бөгөөд Монгол Улс энэ жил 77-р байранд орж өмнөx 2023 оноос 16 байраар уxрав. Аз жаргалын тайланг гаргаxдаа нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн стресс, дундаж наслалт, иргэний нийгмийн дуу xоолой, aвлигын индексийг xаргалзан үздэг. Үнэлгээгээ 0-10 өгч гаргадаг бөгөөд Финланд улс аз жаргалын индексээр дэлxийд тэргүүлсэн байна. Финланд улс нь 10 онооноос 7.80 оноо авч тэргүүлсэн бол Дани, Исланд, Швед, Израйль, Нидерланд, Норвеги, Люксембүрг, Швецари, Австрали улсууд эxний аравт жагсав. Монгол Улс нь аз жаргалын индексийн арван онооноос 5.31 оноо авч 77-р байранд орсон бөгөөд 2023 онд 61-р байр, 2022 онд 68-р байранд тус тус орж байв.