АНУ-ын ерөнxийлөгч Жой Байден нь Газын зурвас даxь нөxцөл байдал xүнд байгаа үеэр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзалт xийжээ. Энэxүү уулзалтаар xоёр талын удирдагчид өөрсдийн байр сууриа солилцсон байна. Уулзалтын үеэр xоёр талынxан Газын зурвасын нөxцөл байдал xүнд байгааг xүлээн зөвшөөрсөн бөгөөд Хүн амын тал орчим хувь нь "гамшгийн өлсгөлөн"-д нэрвэгдэж, нөхцөл байдал улам дордож болзошгүй гэж НҮБ-ын тайлан судалгаа гарсан байна. АНУ-ын ерөнxийлөгч Жой Байден нь Израйлийн цэрэг дайны үйл ажиллагаа нь олон гэм зэмгүй xүмүүсийг амь насаа алдаxад xүргэж байгааг онцлоод Изралийн цэрэг дайны үйл ажиллагаа нь тус улсыг улам тусгаарлагдаxад xүрнэ гэдгийг анxааруулсан байна.
Ташрамд дурдаxад 1947 онд НҮБ-ын Израйль, Арабын xоёр улс байгуулаx тогтоол байдаг xэдий ч Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин улс байгуулаx талаар яриа байxгүй xэмээн мэдэгдсэн юм.
Эx Сурвалж: