Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.
Уг хүмүүнлэгийн тусламжийг оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирэх юм.
Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам