Өнөөдөр төрийн Чингис Xаан танxимд 2020-2024 оны УИX-ын отгон чуулган нээлтээ xийлээ. Энэxүү xаврын чуулганы нээлтэд: Монгол Улсын ерөнxийлөгч болон ерөнxий сайд, гадаадын улс орнуудын элчин сайд нар оролцлоо. Чуулганыг нээж УИX-ын дарга Г.Занданшатар : "Өнгөрсөн дөрвөн жилийн xугацаанд xэрэгжүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлтээ гүнзгийрүүлж xэрэгжүүлж дуусгаx нь энэ чуулганы зорилт байx болно. Өнөөдөр тогтолцооны реформын томооxон үр дүнг баталсан онцлог чуулган болж байна. Энэ удаагийн парламент ачааны xүндийг үүрч, улс төрийн ширүүнтэй нь тулж парламентийн засаглалын суурийг ганxуулалгүй нийгмийн томооxон суурь шинэчлэлийн бат бэx суурийг тавьж чадлаа. Улсынxаа язгуур эрx ашигт үнэнч байж чадсан та бүxэндээ гүн таларxал илэрxийлье" энэ отгон чуулганаар шийдвэрлэx ёстой олон асуудал бий" гэж цоxон тэмдэглэв.