БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган Бээжин хотноо үргэлжилж байна. 7 хоногийн турш үргэлжлэх энэхүү чуулганы үеэр БНХАУ-ын гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, албан ёсны мэдэгдэлүүд хийхийн сацуу сэтгүүлчдийн асуултуудад хариулдаг уламжлалтай.
БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн сайд Ван Игийн БНХАУ-ын ирэх жилүүдэд баримтлах гадаад бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хүргэжээ. Тэрбээр “Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөн, хувьсаж, хүн төрөлхтөн олон саад бэрхшээлүүдтэй тулгарч байна. БНХАУ-ын хувьд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилийн төлөө бат зогсох болно. БНХАУ өөсрдийн хөгжил дэвшилийг чухалчлахын хажуугаар улс хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг эрхэмлэн дэлхий нийтийн анх тайвныг сахин хамгаална” гэж цохон тэмдэглэсэн юм.
Ван И ийнхүү мэдээлснийхээ дараагаар Бүс ба зам санаачлагыг онцолж, тус санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны хамгийн том платформ болсон хэмээн тодотгон хэлж байсан юм. БНХАУ-ын эрх баригчид энэхүү орчин үеийн торгоны замын бүтээн байгуулалт гэдгээрээ алдартай, улс орнуудын хамтарсан дэд бүтцийн төслүүдийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой Бүс ба зам санаачлагын цар хүрээ ирэх жилүүдэд нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.