Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцууллаа.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
- Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.
Орон нутгийн нэмэгдэл:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.