Орчин цагийн Монгол улсын эдийн засаг байгалийн баялаг нөөц болон хөдөө аж ахуйд суурилдаг. Энэ салбар Монгол улсын хүн амын онцлог, улс төр, газар зүйн байршлаас хамаарч хоёр салбарт тулгуурласан маш жижиг багтаамжтай. Дэлхийн нийт уул уурхайн түүхий эдийн ердөө 0,2 хувийг нийлүүлдэг . Голчлон уул уурхайн салбарт ач холбогдол өгч хөрөнгө оруулалт татдаг нэг ёсондоо уул уурхай Монголын эдийн засгийн гол судас болсон. Нийт газар нутгийнхаа 4.3 хувьд ашигт малтмал олборлолт явуулж, Уул уурхайн үйлдвэрлэлийн 70.2 хувь нь эцсийн хэрэглээнд хуваарилагдаж экспортоор гардаг. Гэхдээ дэлхий даяар цэвэр энергийн эх үүсвэрт шилжиж буй өнөө цагт манай уул уурхай голлох бүтээгдэхүүн нүүрс хэвээрээ байна.
Энэ талаар СЭЗИС-ийн санхүүгийн удирдлагын тэнхимийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Нүүрс хэр удаан бидний эдийн засгийн гол хөдөлгүүр байх юм. Өнөөдөр бид 60 сая тонн 70 сая тонн нүүрс экспорт хийж чадвал эдийн засгийн тоонууд арай гайгүй болдог тэр нь алга болчихвол эвгүйдэг энэ эдийн засагтайгаа хэр удаан явж чадах юм. Дараа нь зэс болон байгалийн ховор элементийн олборлолт, ураны чиглэлд бид нар яаж ажиллах боломж бололцоотой бөгөөд түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг энэ бодлогыг салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор төр өөрөө гаргах учиртай” гэлээ.
Монгол Улс хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж, дэлхий даяар Монголд бизнес хийх боломжтой боллоо. Гэхдээ манайд хөрөнгө оруулах болов уу гэсэн асуулт үлдлээ Байгал орчин, хүн ам, эдийн засгаа хамгаалж хууль эрх зүйдээ дорвитой зохицуулалт хийх хэрэгтэй боловч Монголын уул уурхай ашигтай ажиллана гэсэн бат итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх гаднынхан байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
Энэ тухай СЭЗИС-ийн бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа,
“Монгол улс бол дэлхийн зах зээл дээр дөнгөж 0.2 хувийг л нийлүүлдэг ийм жижиг зах зээл. Заа, өөшөө том ашигтай хууль эрх зүйн тогтолцоо нь тогтвортой ийм улс орнууд байгаа. Тэгэх ээр тэдгээр улс орнуудыг сонирхох магадлал нэлээд өндөр байна. Манай улс бол нүүрсний экспортоор бол нэлээд давамгай байдаг. Гэтэл дэлхий зах зээл дээрх нүүрсний уурхайнууд эхнээсээ хаагдаж байна. Тэгэх ээр дэлхийтэй харьцуулахад Монгол харьцангуй жижиг учраас бодлогын хувьд тогтвортой орчныг бүрдүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татахгүй бол бид жаахан л үүдээ нээхэд бүх гаднын хөрөнгө оруулагчид ороод ирнэ гэсэн тийм хүлээлт байхгүй байна. Ялангуяа цаашид дэлхийн зах зээл дээр батарейн технологид ашиглагдах ховор элементийн эрэлт нэмэгдэж байгаа учраас энэ чиглэлийн уурхай, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтууд дээр төрөөс тогтвортой бодлого барьж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
ГХО-чид зах зээлд нэвтрэх, үр ашиг хүртэх, стратегийн хөрөнгө хайх, нөөц эзэмших зорилгоор хөрөнгө оруулдаг. Нөгөө талаараа манай ажлын байр бий болох, дэд бүтэц хөгжих, эдийн засгийн өсөлт нэмэгдэх чухал нөлөөтэй байна” гэв.