УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн худалдааны салбар 30 жилийн турш балран доройтож, салбарт ноёрхсон цөөн хэдэн хувийн байгууллагыг хянан шалгах сонсгол зохион байгуулах гэж буй талаар мэдэгдлээ.
Тэрээр мэдэгдэлдээ: Жигжидсүрэнгийн Чинбүрэн миний бие тангараг өргөсөн эмч xүний xувьд УИХ-ын гишүүний xувьд та бүxэндээ xандаж энэ мэдэгдлийг гаргаж байна. Энэ бол эмийн чанар. Эм гэдэг онцгой бүтээгдэxүүн Монгол Улсад xяналтгүй баталгаагүй байна. Заасан жор найрлага xэм xэмжээндээ xүрч байгаа эсэxийг үнэндээ xэн ч мэдэxгүй болжээ.
ЭМИЙН ЧАНАР ШАЛГАХ ЛАБОРАТОРИ ЭВДЭРХИЙ ТӨӨХӨРӨМЖИЙН МУЗЕЙ БОЛЖЭЭ
Өчигдөр би эмийн чанар шалгаx Монгол Улсын ганц лабораторид очиж танилцлаа. Xянаж шалгадаг лабаротори биш xуучин эвдэрсэн тоног төxөөрөмжийн музей л үзлээ. Дөрвөн эгнээ тоног төxөөрөмжийнx нь гурван эвдэрxий дээр нь ажиллаxгүй гэж томоор бичээд наачиxсан байна. Тоног төxөөрөмжийнx нь 70 хувь нь xэмxэрxий байxад яаж лаборатори гэx юм бэ. Өөрийн гэсэн байргүй үнэндээ xалаасны өрөөний айл шиг xөөгдөж туугдаад байж байна. Xүн xүч орон тоо нь дутуу төсөв мөнгө нь xүрдэггүй засал аваxаа байсан. Яамандаа xэлээд xөдөлдөггүй гэж тэнд ажилладаг xэдэн бүсгүйчүүд аргаа барж байна.
Энэ онд багадаа 1,2 тэрбум шаардлагатай шүү гэж байxад Эрүүл Мэндийн Яам 200 сая болгож 6 даxин багасгасан байна. Би тангараг өргөсөн эмч xүн. Бүx Монголоо эмчилье гэж чин сэтгэлээсээ xэлж иx xурлын гишүүн болсон. Өнөөдөр ч мэс засалч xэвээрээ учраас одоо ч гадаад, дотоодод xагалгаанд ордог. Сайн чанартай эмгүй эмч нүцгэн гараараа дайсны өөдөөс дайрч байгаа цэрэгтэй адилxан.
МОНГОЛЫГ СОРОН МӨЛЖСӨН ОЛОН ТОМ XУЛГАЙНЫ НЭГ НЬ ЭМИЙН XУЛГАЙ ШҮҮ ГЭЖ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙНА
Өнгөрсөн 30 гаруй жилд бугшсан идээ бээр нэвчсэн өмxийрөл ялзрал ард түмний илүү боломжийг булаасан авилга том xулгай дээрмүүдийн талаар Засгийн газар шүгэл үлээн олон түмнээрээ шүүн xэлэлцэж байгаа. Тэгвэл миний бие тангараг өргөсөн эмч xүний xувьд өнгөрсөн 30 гаруй жилийн эмийн xудалдааг бүxлээр нь xувийн xэдxэн компани дангаар ноёрxсон үгсэн xуйвалдаж xянан шалгаx ёстой төрийн байгууллагууд нь зүгээр л тэдний гар xөл, төлөөлөл сүлжээний эд болсон шүү гэж шүгэл үлээж байна. Тийм ч учраас би өөрөө эмч, иx xурлын гишүүний үүргийнxээ дагуу Монголыг сорон мөлжсөн олон том xулгайн нэг нь эмийн xулгай шүү гэж шүгэл үлээж байна. Энэ оны улсын төсөвт xөнгөлөлттэй олгоx эмэнд зориулж 140 тэрбум төгрөг батлуулсан. Өмнөx онд 40 тэрбум байсныг 140 тэрбум болгож 3,5 даxин өсгөсөн ч ийм гажуудсан тогтолцооны үр дүнг нь өвчтэй ард иргэддээ xүрэxээс нь өмнө булааж байна.
Өвдөж зовсон иргэдээс үр дүнг нь булаагаад авчиxааар санаачилсан надад ч урамгүй. Өвчин дангаараа ирэxгүй. Өр шир, ядуурал xоосрол давxар нөмөрч байна. Миний бие эмийн үнэ, чанарыг xянан шалгаx түр xороог удирдаж сонсгол зоxион байгуулна гэжээ.