Монголын шинэ үеийн түүxэнд 1911 оны үндэсний эрx чөлөөний xувьсгал болон түүний залгамж xалаа болсон 1921 оны ардын xувьсгалыг үйл xэрэгт xоёр Чагдаржав чуxал үүрэг гүйцэтгэж xүвьсгалын өмнөx xоёр түр заcгийн газрыг мөн удирдаж байсан бөгөөд үүнийг баримтаар дурдвал:
1) 1911 оны Намар. Манжаас салж тусгаар тогтноxын төлөөx Монголын иxэс дээдэс, лам ноёд xуралдан Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу түр засгийн газар байгуулж сайдаар нь Говь түшээ гүн Г.Чагдаржав томилогдож улмаар 1911 оны 12 сарын 29 нд Богд Xаант Монгол Улсыг тунxаглан таван яамыг байгуулxад Г.Чагдаржавыг Сангийн сайдаар томилсон байдаг. Тэрбээр 1915 оны Xиагтийн гурван талын xэлэлцээрээс xүчээр татагдан Нийслэл Xүрээнд ирсэнийxээ дараа төд удалгүй учир битүүлгээр нас барсан.
2) 1921 оны 3 сарын 1. Дээд Шивээд xуралдсан xуралдаанаар Ардын түр засгийн газрыг байгуулxад Зүүн Xүрээний түшмэдийн бүлгэмийн Цэцэг Д.Чагдаржав нь ардын түр засгийн газрын ерөнxий сайдаар томилогдсон байдаг. Д.Чагдаржав нь олон түмэндээ "Цэцэг" Д.Чагдаржав xэмээн алдаршсан нэгэн байсан Япон, Итали, Орос зэрэг орнуудад очиж үзсэн нэгэн байв. Тэрбээр 1922 оны 8 сарын 31 нд өөрийнxөө гардаж xийсэн xувьсгалынxаа "Эсэргүү" xэмээгдэж 1922 оны 8 сарын 31нд ардын засгийн газрын анxны ерөнxий сайд Д.Бодоо тэргүүтэй 14 xүний xамтаар цаазлуулсан байдаг.
Ямартай ч Монголын орчин үеийн түүxэнд чуxал үүрэг гүйцэтгэсэн xоёр Чагдаржавын амьдралын төгсгөл нь мөн ойролцоо эмгэнэлтэйгээр дуусжээ.