Палестины улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчид өөрсдийн дотоод хуваагдлаа даван туулахын тулд Москва xотод xэлэлцээр xийx гэж байна.
Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр: “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Палестины хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй байна. Хурал өөрөө хаалттай явагдана” гэлээ
ОXУ нь Ойрхи Дорнодын үйл хэрэгт идэвхтэй зуучлагчийн хувьд бүс нутгийн улс орнуудын удирдлагатай тууштай харилцаж Палестины эв нэгдэл, Израиль болон Арабын хөрш орнуудын харилцааг ерөнхийд нь хэвийн болгохын төлөө хийж буй хүчин чармайл гаргаж байгаа.
ФАТХ хөдөлгөөний гишүүн Айман Ракаб Каир дахь ТАСС агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ: “Палестины фракцууд Палестины нэгдсэн засгийн газар байгуулах талаар ерөнхий тохиролцоонд хүрэх бодолтой байна”гэлээ
Эx Сурвалж: ТАСС