АТГ нүүрсний хулгайн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хулгай, луйврын хэрэгт нэр холбогдсон гэхэд хилсдэхгүй. Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарыг Хөгжлийн банкийг тоносон, нүүрс хулгайлсан хэрэгт буруутай болохыг хууль шүүхийнхэн өөрсдөө зарлаж байсан юм.
Тэднээс нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн даруйдаа ээжийгээ эмчлүүлэх нэрээр Өмнөд Солонгос руу “явчихсан” нь хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, оргон зайлах, онцгой нөхцөл байв. Бүр эрхээ түтгэлзүүлж, сүр дуулиан болсон энэ асуудал өнөөдөр яагаад таг дүлий хоцров. МАН-ын гишүүнд манай хууль даанч хүч сулдах болтой. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасан шигээ бусад “хулгайчдыг” ч шалгах хэрэгтэй байна.