Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт өнөөдөр ажиллаж байна.
Тэрбээр төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд тус дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48 873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.