2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр өдгөө Зүүн Европт өрнөж буй дайн талуудын хооронд албан ёсоор эхэлсэн гэж шинжээчид үздэг. Тэгвэл дайн эхэлснээс хойш 10582 энгийн иргэн амь үрэгдсэний 5017 нь эрэгтэй, 3093 нь эмэгтэй, 587 нь хүүхэд байсныг НҮБ-ын хамгийн сүүлд гаргасан тайлан мэдээ харуулж байна. Түүнчлэн 19875 энгийн иргэн шархадсан гэх мэдээлэл бий ба бодит тоо үүнээс ч илүү байх магадлалтайг албаныхан сануулж буй.
Энэ хоёр жилийн хугацаанд Украины 6.5 сая иргэн эх орноосоо дүрвэх шаардлагатай болсон бол дотооддоо 3.7 сая иргэн гэрээсээ нүүн шилжихэд хүрчээ.
Хэдий талуудын хооронд үүсэн дайн, мөргөлдөөнөөс болж хохирсон иргэдийн тоо өндөр байгаа ч гал зогсоох төлөв ажиглагдахгүй байгаа нь олон улсын санааг зовоож буй.
Украины тал ОХУ–ын армийг бүх цэргээ өөрийнх нь газар нутгаас гаргахыг, учирсан хохирлыг барагдуулахыг хүсэж байгаа бол ОХУ Украиныг төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх статусаа хадгалж, Украин дахь Орос иргэдийн эрхийг хамгаалахыг шаардаж байгаа билээ.