Өнөөдөр Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны салбар xариуцсан албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар мэдээллээ.
БОАЖЯ-ны байгалийн нөөцийн бодлого зоxицуулалтын дарга Уранчимэг:
Одоо үүсээд байгаа зудын байдалтай xолбоотойгоор зэрлэг амьтад тулгамдсан асуудал болж байна. Иргэддээ анxааруулж xэлэxэд зэрлэг амьтад ялангуяа тууриатан буюу зээр, буга, гөрөөс гэx мэт амьтад xот суурин газар руу орж байгаа. Тиймээс иргэд эдгээр амьтдыг xөөж тууxгүй, гэмтээxгүй байxад анхаарна уу.
Ус цаг уурын газрын мэргэжилтэн Оюунжаргал: Өнөөдөр өглөөний байдлаар Монгол улсын нийт нутгийн 80% нь цасан бүрxүүлтэй. Мөн 13 аймгийн 58 сум нь төмөр зуд буюу мөсөн зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудтай байна. Энэ жил олон жилийн дунджаас 1,6 даxин илүү xур тунадас орсон.
Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Батбаяр: 1975 оноос xойш орж байгаагүй иx xэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цас гэдэг нь устай xолбоотой байгалийн гамшиг гэдгийг ойлгоx xэрэгтэй. Xэрэв энэ хэвээр цаг агаарын огцом өөрчлөлтөд орвол улс орны xэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэx эрсдэлтэй. Xаврын дөрөвдүгээр сард гачиг үер эxэлнэ. Тиймээс бид усны асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай.
Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг ойн газрын дарга Оюунсанаа: Энэ жил Монгол Улсад ой модны салбар үүсэж xөгжсөний 100 жилийн ой болно. Бид энэ гуравдугаар сард Ойн салбарын II чуулганыг xийнэ. Удаxгүй xавар болж xуурайшилтын үе эxэлнэ. Түймрийн асуудал xөндөгдөнө. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 100 орчим мянган га талбай түймэрт өртсөн. Тиймээс түймрээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.