Мах, махан бүтээгдэхүүний экспорт дээр онцгойлон анхаарал хандуулан ажилласнаар 2023 оны нийт дүнгээр 80.2 мянган тонн махыг экспортод гаргасан талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайд М.Ганхүлэг мэдээллээ. 2022 онд зөвхөн БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргадаг байсан бол одоо булангийн орнууд руу сэврээсэн гулууз махыг экспортлох шинэ сувгууд нээгдсэн.
Ийнхүү булангийн 22 орны экспортыг 12 болон 1-р саруудад зогсоохгүй байх үүднээс мах бэлтгэх үйлдвэрүүдтэй хамтран малчдын хотноос амьд хонь худалдан авч үүнийг экспортын шаардлагын дагуу бэлтгэн гаргах ажлыг зохион байгуулалт хийсэн нь экспорт зогсдог энэ цаг үед 362 мянга орчим толгой малыг экспортод гаргах үр дүнд хүрээд байна.
Хөдөө аж ахуйн биржийг шинэчилж ажиллах үүднээс худалдаалагч, худалдан авагчийн хооронд дуудлагын зарчмаар хэлэлцээр хийх боломжтой болсон. Ийнхүү сар гаруй хугацаанд 197 хэлэлцээр хийж, 588.8 тонн махыг амжилттай экспортод гарган 5.3 тэрбум төгрөгийн арилжааг хийгээд байна" гэлээ.