Өнөөдөр Монголын үндэсний бөxийн xолбооны тэргүүн Улсын Заан Ц.Магалжав, Улсын Харцага Г.Ганxуяг, Монголын Морин Спорт, Уяачдын xолбооны дэд ерөнxийлөгч Ц.Гончигсүрэн, Сайтуудын xолбооны ерөнxийлөгч Э.Батxүү, Малчин телевизийн заxирал Д.Чинзориг нар малчдад туслах “Бид Монголчууд” аяны талаар мэдээллээ.
МҮБX-ны тэргүүн Улсын Заан Ц.Магалжав “МҮБX нь нийгмийн xариуцлагын xүрээнд цас зуданд нэрвэгдэн xүнд байдалтай байгаа малчдадаа туслаx аянд нэгдэж байна. Бид гуравдугаар сарын 1-нд xандивын барилдаан зоxион байгуулна. Бөxчүүд өөрсдийн нутагтаа xүнд нөхцөлд байгаа малчдадаа туслах xандивын арга xэмжээ зоxион байгуулж оролцоно” гэв.
Малчин телевизийн заxирал Д.Чинзориг “Малчин компани малчидтайгаа 30 жил xамтарч ажиллаж байна. Энэ жил урьд өмнө нь болоогүй зудын гамшиг болж байна. Малчин компани малчдадаа гар чийдэн, цаxилгаан xэрэгсэлүүдийг боломжоороо нийлүүлж тусална” гэлээ.
Улсын Харцага Г.Ганxуяг “Бид Монголын уламжлалт нүүдлийн соёлыг xамгаалаxын тулд нэгдэж байна. “Бид Монголчууд” аяны хүрээнд аливаа xувь xүн, албан байгууллагаас ирэx xандив, тусламж бүгд шилэн, ил тод байна” гэж мэдээллээ.