Өчигдөр АНУ-д ерөнхийлөгч нарын өдөр болсон. Эл өдрийг тохиолдуулан түүхчид тус улсын ерөнхийлөгчдийг үнэлсэн шинэ судалгааг нийтэлжээ.
Үр дүнд нь АНУ-ын түүхчид Дональд Трампыг тус улсын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчөөр нэрлэсэн байна. Тус судалгааг түүхч болон ерөнхийлөгчийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 150 гаруй хүний оноонд тулгуурлан гаргажээ.
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден жагсаалтын 14-д бичигдсэн бол ерөнхийлөгч асан Дональд Трамп 45-д буюу хамгийн сүүлд бичигдсэн байна.
Энэхүү судалгааг боловсруулахын тулд дээрх мэргэжилтнүүд АНУ-ын түүхэн дэх бүх ерөнхийлөгчдөд 1-100-гийн хооронд оноо өгчээ. Ингэхдээ 50 оноо авсан ерөнхийлөгчийг дундаж хэмээн үнэлсэн байна. Харин 90-ээш дээш оноог ердөө гурван ерөнхийлөгч л авчээ. Үүнд АНУ-ын хамгийн шилдэг ерөнхийлөгчөөр Абрахам Линкольн тодорсон байна. Удаах байрыг Франклин Рузвельт хүртсэн бол гуравдугаар байранд АНУ-ын анхны ерөнхийлөгч Жеорж Вашингтон оржээ.