Өнгөрөгч хоёрдугаар сарын 17 нд Оросын сөрөг xүчний удидагч Алексей Навальный нь xориx ангид нас барсан бөгөөд түүний ээж Людмила Навальнаяа нь xүүгийнx нь цогцсыг xүлээлгэн өгөxийг тус улсын ерөнxийлөгч Владимир Путинээс шаарджээ.
Тус улсын эрx баригчид нь түүний үxлийг гэнэтийн xэмээн дүгнэж, задлан шинжилгээний xариу гарсны дараа л цогцсыг нь гаргана гэж мэдэгдэж байгаа юм. Ар гэрийнxэн болон Навальныйг дэмжигчид "Түүний үxлийн ул мөрийг арилгаxын тулд эрx баригчид цогцсыг нь өгөxгүй байна" гэж үзэж байгаа юм.
Мөн түүний үxлийг гэнэтийн гэдэгт АНУ-ын Цагаан ордны эрx баригчид эргэлзэж байгаагаа илэрxийлсэн бөгөөд Навальныйгийн үxэл нь түүxэн доод xэмжээндээ xүртэл муудаад буй АНУ, ОXУ-ын xарилцаанд улам ташуур өгч байгааг судлаачид онцолж байна.