Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлэхээр үзэглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд "Boys Over Flowers" буюу бидний мэдэх Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд киноны F4 бүлгийн гишүүний дүрд тоглосон Ким Хён Жун, бусад Солонгос уран бүтээлчдийн хамт Монголд ирсэн юм. Улмаар тоглолтоо амжилттай хийсэн уран бүтээлчид сэтгэл хангалуун Монголоос буцлаа.
Энэ талаар дуучин, жүжигчин Ким хён жун цахим хуудаснаа, "Монголд яг л зүүд шиг өнгөрүүлсэн гурван шөнө дөрвөн өдөр дууслаа. Монголын цаг агаарыг тэсгэм хүйтэн гэж бодсон ч, сэтгэлд дулаахан байсан болохоор би Монголд дахин ирэх өдрийг тэсэн ядан хүлээнэ. Гайхамшигтай дурсамж үлдээсэн Монголын шүтэн бишрэгчид болон найзууддаа баярлалаа" гэжээ.