Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо хүйтэн, жавартай хэвээр байна.
2024 оны 02-р сарын 19-ний 20 цагаас 02-р сарын 20-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -42…-47 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -35…-41 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -29…-34 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -43…-45 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -41…-43 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.
2024 оны 02 дугаар сарын 21-нээс 2024 оны 02 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -29…-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна. 22, 23-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.