Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шар усны үерийн бодитой аюул, эрсдэл бий болж, халиа, тошин шар усны үерийн аюул “шар” түвшинд байгаа талаар НЗДТГ-ын дарга Х.Нямбаатар хэллээ.
Тэрээр, "Онцгой Байдлын Ерөнхий Газар, Ус, цаг уурын хүрээлэн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу Сэлбэ голын сав газрыг чөлөөлнө. Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажил өнөөдөр 10 байршилд зэрэг эхэлж байгаа. Үүнээс гадна Толгойт, Нарангийн ол, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.