Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо буюу Бэлх орчмын айл өрхүүдийн хашаанд халиа тошин үүсжээ.
Энэ талаар тус хорооны Засаг дарга ярихдаа, "Мөсөн далан босгох ажил хамгийн өндөр хэсэгтээ 6-7 метрт хүрсэн. Энэ хорооны 40 айлын хашаа усанд автсан. Харин Сүхбаатар дүүргийн хэмжээнд 200 гаруй айл өрхөд хүндрэлтэй нөхцөл байдал учраад байна. Улмаар 10 гаруй айлыг нүүлгэжээ. Манай дүүргийн хэмжээнд зургаан хороонд иймэрхүү нөхцөл байдал байгаа" гэв.