Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд дөрвөн өдөр бүртгэх юм байна. Мөн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ.
Шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Ehalamj.mn цахим сайтаар хийх юм байна. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авах аж.
Ингээд:
- Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
- Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
- Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой.