Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэвшүүлсэн сар шинийн мэндчилгээг олон нийт шүүмжилж, бухимдлаа илэрхийлж байна.
Тодруулбал “Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе” хэмээн бичсэнийг иргэд монголын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлаар айлгах, айдсаар засаглах санаархал агуулсан гэж үзэн бухимдлаа илэрхийлж буй.
Харин энэ тухайд АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр Х хуудаснаа “Харин энэ жилийн сонгуулиар АН маань Женкогийн урвагчдаас салж орвол ялах болно. Сүүлийн найман жилийн АН-ын ялагдлыг Женко гэгч урвагч МАН-тай хамтарч зохион байгуулсан. Түүний хорлон сүйтгэх ажиллагаа ганц АН-ыг биш Монголыг сүйрүүлэх бодит аюултай гэдгийг бүх Монголчууд бүү март” гэсэн байна.