Нийтэлсэн:
Админ 2024.02.07 10:46
Экологийн цагдаагийн албанаас орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтаар тарвага 179, чоно 10, зээр 1, загас 187, 3 үнэг 3, туулай 3, ятуу шувуу 9, хярс 6, зэрлэг гахайн мах 15 кг, чонын соёо 11, бугын эвэр 6, чанаж бэлтгэсэн тарвага 4 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар түр хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлдэг.
Зэрлэг ан амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэг, зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс зэрлэг амьтдыг агнах, худалдан борлуулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.