Америкийн алдарт Carter’s брэндийн Монгол дахь дэлгүүр Хүннү молл худалдааны төвийн хоёр давхарт долоо дахь шинэ салбараа нээлээ. Carter’s брэнд нь 0-8 насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн биед ээлтэй, харшил өгөхгүй бүтээгдэхүүнээр үйлчлээд долоо дахь жилдээ болж байгаа юм.
Солмон Групп Ерөнхий захирал Ц.Нарангарав “Манай компани 2017 онд Carter’s брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж байсан. Үүнээс хойш долоон жил өнгөрсөн байна. Долоо дахь жилдээ долоо дахь салбараа Хүннү моллд нээж байгаадаа бид маш их баяртай байна. Ингэснээр бид Монголд байгаа хамгийн олон салбартай хүүхдийн хувцасны брэнд болж байна.
Carter’s брэнд нь 1865 онд анх үүсгэн байгуулагдсан. Ирэх онд 160 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байна. 160 жилийн хугацаанд хүүхдийн хувцасны маш олон загварыг зохион бүтээсэн. Жил бүр үүнийгээ улам сайжруулан ажилладаг брэнд юм.
Борлуулалтаар нь тооцоолоод үзвэл, АНУ-д шинээр төрсөн хүүхэд бүрд 10 Carter’s брэндийн хувцас ноогддог. Жилд 3.6 сая хүүхэд шинээр төрдөг юм билээ. Манай Монголын нийт хүн амтай тэнцэхүйц тооны хүүхэд шинээр төрдөг. Тэр бүрд 10 хувцас худалдаж авдаг. Тэр дундаа оймстой боди гэж бүтээгдэхүүнийг хүүхдүүд унтахдаа, гэртээ байхдаа гээд байнга өмсдөг. Энэ бүтээгдэхүүнийг өдөрт 10 мянгыг Америкт зардаг юм билээ. Америкт төдийгүй дэлхийн олон улсад Carter’s брэнд маш олон эцэг эхчүүдийн хэрэгцээг хангаж чаддаг, таашаалд нийцсэн брэнд болсон байна. Яг үүнтэй адил монгол эцэг, эхчүүдэд ч маш их таалагддаг, хамгийн хайртай брэндүүдийн нэг болсон гэж бид үзэж байна. Манай хэрэглэгчдийн тоо өсөж байгаа учраас, яармаг орчмын хэрэглэгчдэдээ ойртож, Хүннү молл худалдааны төвд шинэ салбараа нээсэн” гэлээ.
Carter’s брэндийн хэрэглэгчид:
- Carter’s брэндийг сонгох хамгийн гол шалтгаан нь багц хувцастай. Өмд, цамц, боди гээд. Энд тэндээс авахаар олон хувцас цуглуулах шаардлага гараад байдаг. Carter’s брэндэд бүх хувцас нь багцаараа, өнгөний сонголтоор байдаг нь давуу талтай.
- Carter’s брэндийн хувцасны даавууны материал нь зөөлөн. Олон дахин угаахад ч өнгө нь сэргээд, даавуу нь улам зөөлрөөд, өнгөө алдахгүй сайн байдаг. Зарим хүмүүс өнгөө алддаг гээд байдаг. Гэхдээ 30 хэмийн температуртай усанд угаах ёстой байдаг учраас усныхаа хэмийг сайн тохируулж угаавал хувцасны өнгө алдалт явагддаггүй. Хүүхдийн биед их эвтэйхэн байдаг учраас их зүгээр.
- Carter’s-аас хамгийн их санал болгох зүйл нь унтлагын хувцас. Унтлагын хувцас нь өмд цамцтай цуг байдаг. Ихэнх хүүхдүүд хөнжил нөмөрдөггүй. Жишээлбэл, манай хүүхэд хөнжил нөмөрдөггүй төрлийн хүүхэд. Унтлагын өмд, цамцтай нь унтуулахаар шөнө байнга босож, хүүхдээ хучаад байхгүй тухтай унтаж чаддаг болохоор Carter’s-ийн хувцаснаас илүү унтлагын хувцсыг санал болгоно.
- Миний хувьд охиноо төрсөн цагаас нь хойш гурван жил хэрэглэж байна. Төрсөн үеийн нярайн бодиноос нь эхлээд одоо хүртэл хэрэглэж байна. Материал нь маш гоё чанартай, эдэлгээ сайн даадаг учраас Carter’s-ийг сонгож хэрэглэдэг.
- Манайх ам бүл долуулаа. Таван хүүхэдтэй. Carter’s материал сайтай, хэрэглээ даадаг, хүүхдийн биед маш эвтэйхэн учраас бүх хүүхдэдээ сонгон үйлчлүүлж байгаа. 2020 онд бага хоёр охиноо төрсний дараа Carter’s монголд ороод ирсэн учраас үйлчлүүлэхэд бүр илүү амар болсон. Ялангуяа цахимаар таалагдсан бараа, бүтээгдэхүүнээ сонгоод үйлчлүүлдэг.
- Би хоёр хүүхэдтэй. Том охин маань 10 настай. Том охиноо төрсөн цагаас хэрэглэж байна. Carter’s-ийн боди нь цэвэр даавуун материалтай. Хүүхдэд ээлтэй байдаг болохоор арван жилийн өмнөөс хэрэглэсэн. Одоо манай бага нэг ой долоон сартай. Нэг жил долоон сарын өмнөөс дахин хэрэглэж эхэлсэн. Одоо ч хэрэглэсээр байна. Бид хоёрын энэ цүнх хүртэл Skip Hop –ийн цүнхтэй явж байдаг. Carter’s-ийг яагаад хэрэглэж байгаа вэ гэвэл монголд албан ёсны эрхтэйгээр орж ирдэг. Үнийн хувьд хамгийн боломжийн. Олон ширхгээр авбал хямдардаг.
Хамгийн гол нь цэвэр даавуун, хүүхдэд аюулгүй, хоргүй. Манай бага харшилтай. Тэгэхээр харшилтай хүүхдэд цэвэр даавуун материалтай хувцас өмсүүлвэл харшил сэдэрдэггүй. Тийм болохоор би Carter’s-ийг сонгодог. Дөнгөж ээж болж байгаа охид эргэлзэлгүй Carter’s-ийг сонгоорой. Хүүхдэдээ хамгийн сайн материалтай хувцас өмсүүлье, хүүхдийнхээ арьсыг эрүүл байлгая гэж бодож байвал Carter’s-ийг сонгоорой гэж хэлмээр байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.