Шри Ланкад онлайн контентыг зохицуулах хатуу хууль хэрэгжиж эхэлсэн нь үг хэлэх эрх чөлөөг боомилох зорилготой гэж хүний эрхийн бүлгүүд шүүмжилж байна.
Энэхүү цахим аюулгүй байдлын тухай хууль нь засгийн газраас томилсон комисст тухайн контентын агуулгыг үнэлж, цаашлаад устгах эрхийг олгож байгаа юм. Эрх баригчид шинэ хуулийг кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд тусална гэж тайлбарлаж байгаа ч олон нийт энэ хуулийг сонгуулийн өмнөхөн хэрэгжиж эхэлж байгаа тул эсэргүүцэгчдийг дарах зорилготой гэж хардаж байна. 2022 онд тухайн үеийн ерөнхийлөгчийг огцруулсан эдийн засгийн хямралын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсэргүүцлийн жагсаалд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Энэхүү хуулийг нэгдүгээр сарын 24-нд 108:62 саналаар баталж, парламентын гадаа жагсаал цуглаан үүсгэсэн ч парламентын дарга дэмжсэний дараа пүрэв гарагт хүчин төгөлдөр болсон байна. Уг хууль нь "Шри Ланкад болсон худал үйл явдал”,”шашны эсрэг мэдээлэл”, “хуурамч бот”-уудын эсрэг үйлчлэх зорилготой гэж албаныхан мэдээлж буй. Тус улсын ерөнхийлөгчийн томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй комисст эдгээр мэдэгдлийг үнэлж, огцруулах ажлыг удирдан чиглүүлэх, эдгээр мэдэгдлийг хийсэн хүмүүст хариуцлага тооцох бүрэн эрхийг олгох аж.