Цаг уурын байгууллагаас 3-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Агаарын температурын олон жилийн дундаж:
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нургаар -26-30 градус хүйтэн, Увс нуур, Дархадын хотгороор -30-34 градус хүйтэн байдаг бол Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12-18 градус хүйтэн, бусад нутгаар 18-24 градус байдаг.
Хур тунадасны олон жилийн дундаж:
Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4мм тунадас ордог бол бусад нутгаар 0-2мм ордог.
Агаарын дундаж температур: Гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, дөрөвдүгээр сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Тавдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас: Дөрөвдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, гурав болон дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим.
Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орно.
Тавдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөв гарлаа.
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ