Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дүнжингарав худалдааны төвийн баруун талын автозам буюу төмөр замын гарам дайран өнгөрдөг хэсэгт 60 тонн ахуйн хэрэглээний хийн газ тээвэрлэж явсан автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэнй улмаас газ алдан дэлбэрэлт үүсч, 3 хүний амь эрсэдсэн ноцтой осол болсон.
Осол гарахад газ тээвэрлэсэн машинтай шүргэлцсэн Nissan Patrol маркийн автомашины бүртгэлийг мэдээллийг нээлттэй мэдээллээс харахад Б гэх төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа юм.
Тус машиныг өчигдөр шөнө Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн албаны дарга Э.Мөнхнаран жолоодож явсныг эх сурвалж мэдээллээ.