Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2024.02.10-ныг дуустал үргэлжилж байна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь үнэ төлбөргүй худалдааны талбайгаар бизнес эрхлэгчдийг хангаж, иргэд, худалдан авагч нарт үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж буй юм.
Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг тогтмол дэмжиж ирсэн. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилго дор нэгдэн дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж буй бөгөөд өөрийн ПОС төхөөрөмжийг оролцогч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгон, үйлчлүүлж буй иргэдийн төлбөр тооцоог хялбарчлах үүднээс бэлэн мөнгөний ATM төхөөрөмжөө үзэсгэлэнгийн талбайд байршууллаа.
Мөн 2024.02.09-нийг дуустал үзэсгэлэнгийн талбайд Голомт банкны нээлттэй бүүт ажиллаж, иргэд харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд шинээр харилцагч болсон хүмүүст Сонгодог картыг үнэ төлбөргүй бэлэглэж байна. Үүнээс гадна та үзэсгэлэнгээс худалдан авалт хийхдээ Голомт банкны бүх төрлийн кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлсөн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.
Эрхэм иргэд, харилцагч та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас сар шинийн баярын бэлтгэлээ хийгээд Голомт банкнаас санал болгож буй төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаарай.