Галд өртсөн 207 оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн талаар НОК-оос мэдээллээ.
Энэ талаар ярихдаа, “Галын ослын улмаас хохирсон 62 өрхийн 178 иргэний нийгмийн баталгааг нь яаж хангах эсэх асуудал хөндөгдөж байна. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна. Хуулийн байгууллага ажиллаж, дүгнэлтээ гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах асуудал НОК дээр судалгааны ажил хийгдэж байна. 28 шатсан машиныг зөөвөрлөх ажил хийгдэнэ. Мөн дээрээс нь үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна. Хэргийн газрын үзлэг хийгдсэний дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлт өөрчлөлт орж буй нурах эрсдэл болон ашиглалтад оруулах боломжтой эсэхийг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ” гэв.