Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Осолд өртсөн 14 иргэн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авч байна. Үүнээс дөрвөн иргэн анхны тусламж аваад, буцсан. Одоогийн байдлаар ГССҮТ-ийн салбар эмнэлэгт арван иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас тав нь эрчимт эмчилгээний тасагт, тав нь түлэнхийн төвд тусламж үйлчилгээ авч байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
“Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн биеийн байдал маш хүнд буюу түлэгдэлтийн зэрэг 3-4 дүгээр зэрэгтэй байна. Яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Түлэгдэлт биеийг бүхэлд нь буюу 80-90 хувь хамарсан. Хүнд оноштой байна. Үйлчлүүлэгчдийн насыг хэлэх боломжгүй, хүйсийн хувьд бүгд эрэгтэй. Бага насны хүүхэд байхгүй” гэв.