Төв аймаг, Аргалант сум Хөшөөт багийн "Жирмийн цагаан нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 131 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т 01.23-ны өдрийн 05:00 цагт иргэн Б-ын таван ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 07:00 цагт ОБЕГ хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/28 настай, эрэгтэй/-ын нүүр, толгойн ар тал, 2 гарын алга, хуруу, охин Ц /4 настай, эмэгтэй/-гийн 2 гарын сарвуу, 2 хөлийн ар талын булчин, хонго, цээжний хэсэг түлэгдсэнийг Аргалант сумын Эрүүл мэндийн төвийн их эмч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн автомашинаар мөн өдрийн 07:25 цагт гэр бүлийн хамт авч 09:00 цагт Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт тээвэрлэн хүргэсэн байна.