Дэлхийн хамгийн үнэтэй машин буюу Rolls Royce boat tail гэх загварын машин нь 28 сая ам долларын үнэтэй. 28 сая ам.доллар гэхээр 300 ширхэг Lexus 600 эсвэл 5000 ширхэг Prius 30 авах мөнгө гэсэн үг.
2021 онд танилцуулагдсан уг машин дэлхий дээр ердөө гуравхан хувь байгаа бөгөөд машины 1813 ширхэг эд ангийг нэг бүрчлэн гараар урлаж, угсрахад машин тус бүрд нийтдээ дөрвөн жилийг зарцуулсан байна. Уг загварыг зохион бүтээгч хэлэхдээ "Энэ машиныг нэг газраас нөгөөд хүргэх унаа гэж бодох хэрэггүй, ирээдүйд их үнэд хүрэх урлагийн бүтээл гэж харах хэрэгтэй" гэжээ.
Энэхүү гурван хувийн нэгийг нь реппер Jay-z эзэмшдэг. Нөгөө хувийг нь Аргентины хөлбөмбөгчин Мауро Икарди өнгөрсөн онд авсан бол үлдсэн нэг нь далайн сувд борлуулах бизнес эрхлэгчид байдаг бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн байна.
Эх сурвалж: Robb report сэтгүүл