Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын зохион байгуулалт, давс, бодисын нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Би Улаанбаатар хотод 22 жил ажиллаж байна. Гэхдээ энэ албанд томилогдоод таван өдөр боллоо. Би багаасаа өөрөө давс цацаж явж үзсэн. Тухайн объект байршилд хэдий хэмжээний давс, бодис цацаж байгаа тухай нээлттэй мэдээллээр хүргэнэ. Давс, бодис цацахдаа төлөвлөгөөтэй байдаг.
Үүнээс хойш хот, нийтийн аж ахуй, зам, гэрэлтүүлэг, халтиргаа, гулгааны асуудлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Засаг дарга нарт хараа хяналтаа тавих хэрэгтэй шүү. Бид өвөл дуусаад дараагийн өвөлдөө бэлдэх ёстой. Тиймээс хамтарч ажиллах ёстой гэдгийг уриалмаар байна" гэв.