Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ.
Тус сумын онцгой байдлынхан ослын дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гаргажээ. Түүнд анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.