2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдээд байсан. Уг асуудлаар Нийтийн Тээврийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "НЗДТГ-ын нэгдүгээр орлогчоос дараах ажлын чиглэл ирсэн. Засгийн газраас Оюутны талаар авах арга хэмжээний тухай тогтоолд нийтийн тээврийн хэрэгслээр ажлын өдөрт оюутан нэг удаа үнэ төлбөргүй зорчиж байгааг хоёр удаа болгон нэмэгдүүлж, шаардагдах зардлыг тооцож, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Мөн НИТХ-ын Төсөв батлах тухай тогтоолоор оюутнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд нөхөн олгох зардлыг 2 дахин нэмэгдүүлж 12.3 тэрбум төгрөг болгон баталжээ. Ингэснээр 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулахаар боллоо” гэв.