Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Ногдол ашиг" сэдвээр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Иргэдийн төлөөлөл “Монгол улсын иргэд өрөндөө баригдаж дууслаа. Залуучууд нь гадаад яваад, гэр бүл, үр хүүхдээ үлдээж ямар зовлонд учирч байгааг хэлүүлэлгүй мэдэж байгаа. Монгол улсын эдийн засаг ард иргэдийн дунд элгээрээ хэвтсэн учраас монголчууд зовж амьдарч байна. Нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу боллоо гэж Засгийн газар өөрсдөө ч хэлсэн. Яагаад өнөөдрийг хүртэл ядууралтайгаа тэмцэхгүй байна вэ.
Яг иргэдийн амь амьжиргааг нь дэмжээд төрөөс дэмжлэг үзүүлэх болохоороо нөгөө л хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа ялгаварлан гадуурхдаг хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байна. Таван жилийн хугацаанд хувьцаагаа худалдаж ав гэдэг зүйл яригдаж байна. Энэ хүмүүс яагаад хувьцаа худалдаж авах ёстой вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нэг сая төгрөгөөр хувьцаагаа төрд зарсан гэдэг. Энэ нь компанийн тухай хуулиар буруу. Энэ хүмүүсийн хувьцааг төр худалдаж авснаар бүх насаар нь ногдол ашиг өгөхгүй болгох шийдвэр гаргах гэж байхад МАН ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг удаа дараа шаардсаны үндсэнд арай гэж гаргаж байгаа шийдвэр нь таван жилийн хугацаанд хувьцаагаа худалдаж ав гэнэ. Тэгвэл бидний ногдол ашгийг 2012 оноос хойш өгөхгүй яасан юм. Энэ таван жил гэдгийг цуцлуулна. Бүх иргэдэд энэ тэнцүү цагаан сараас өмнө 580 мянган төгрөгөө өг гэж шаардаж, тэмцлээ эхлүүлж байна.
Сонгууль болохоор улс төрчдөд хамгийн хэрэгтэй хүн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Ногдол ашгаа өгөхгүй таван жилийн хугацаанд хувьцаагаа худалдаж ав гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.