“Таван толгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 413 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эл компанид "ЭТТ" ХК-аас нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ.
Асуудалтай холбогпуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 2019 онд сайжруулсан түлшийг агаарын бохирдлын эсрэг хэрэглэж эхэлсэн. Зарим материал нь бас л устсан байна. Яагаад архивын материал устдаг юм бэ? Актлахаар санал оруулж буй эргэлтийн хөрөнгөд 2019 онд худалдан авснаас үлдсэн 0.868 тонн 668,360 төгрөгийн, 2021 оны худалдан авсан 160 тонн буюу 120,172,500 төгрөгийн үнэ бүхий нийт 161.098 тонн буюу 120,840,860 төгрөгийн гурил байна. Үүнийг бас тайлбарлаач?
ТТТ ХХК-ийн ерөнхий Алтансүх: Шахмал түлшинд нарийн технологи байхгүй. Хил гааль хаалттай ковидын үед барьцалдуулагч материал тасалдсан. Үүнийг орлуулах байдлаар гурил ашиглах гэж байсан боловч болоогүй. Агуулахад 2-3 жил хадгалагдсан учраас актлахаас аргагүй болсон.