Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
• Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах
• Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой
• Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй
• Тогтмол агаар сэлгэлт хийх-15 мин тутамд агаар сэлгэлт хийгээрэй
• Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 л ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.
• Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам хийгээрэй
• Тайван байх – стресс ядаргаа таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илаарьшихгүй байхад нөлөөлдөг.
• Хорт зуршлаас татгалзах– Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.
• Томуугийн вакцинд хамрагдах – Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг.
Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.