Их Британид эрэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж үзэх гэж байгаа нь дэлхийд анхны тохиолдол болох гэж байна. Эрдэмтэд жирэмслэлтээс хамгаалах арга ч гэсэн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“YCT-529” гэх нэртэй уг эмийг Ноттингемийн нэгэн эмнэлэгт сайн дурын 16 эрэгтэйд өгч байгаа аж. Ийнхүү 60 жилийн өмнө эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм гарснаас хойш анх удаа эрэгтэй хүмүүс ийм эм хэрэглэх гэж байгаа юм.
“YCT-529”-ийг анх лабораторит хулгана болон сармагчин дээр туршсан байна. Хулганад туршилт хийхэд 99 хувь үйлчилсэн бол сармагчны эр бэлгийн эсийн тоо хоёр долоо хоногийн дараа буурч эхэлжээ. Аюулгүй байдлын үүднээс сайн дураар хамрагдсан эрэгтэйчүүд нь хүүхэдтэй болохгүй байхаар шийдсэн хүмүүс юм байна.
Үр дүн нь ирэх оны хавар гарах бөгөөд үйлчилж чадаж байвал илүү өргөн хүрээнд туршилт, судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.