
Өдгөө 51.6 сая хүн амтай БНСУ-ын хүн амын тоо 2072 он гэхэд 36.2 сая болж буурна гэдгийг тус улсын статистикийн төвөөс мэдээллээ. Уг тайланг хоёр жил тутамд гаргадаг. Тодруулбал,өнгөрсөн онд 17.4 хувьд хүрч байсан 65 ба түүнээс дээш настнуудын тоо 2072 онд “бараг” гурав дахин нэмэгдэх буюу 47.7 хувьд хүрэх аж. Хүн амын өсөлт 2025 оноос эхэлж арван жио тутамд 0.16 хувиар буурч, 2072 он гэхэд 1.31 хувиар буурах төлөвтэй байгааг албаныхан таамаглаж байна. Үүнд төрөлтийн түвшин хамгийн ихээр нөлөөлж буй. Тус улсад эмэгтэй хүнд ногдох хүүхдийн тоо 2022 онд 0.78 болж бусад өндөр хөгжилтэй орнуудаас хавь доогуур үзүүлэлт харуулсан. Хүн амаа 50 саяд тогтвортой барихын тулд нэг эмэгтэй хүнд 2.1 хүүхэл ногдох ёстой юм.
Түүнчлэн 2022 онд 250 мянга байсан нярайн тоо буурч 2025 онд 220 мянга болох бол 2072 онд 160 мянга болох төлөвтэй байна. Ингэснээр 15-64 насны 100 солонгос иргэнд ногдох ахмад настны тоо 2072 онд 104 болж өсөх төлөвтэй байгаа нь өнгөрсөн онд бүртгэгдсэн 24-өөс үлэмж өссөн үзүүлэлт болж байна.