Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод болох үйл явдлыг танилцуулж байна.
08:30 цагт
Дэлхийн хөрсний өдөрт зориулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” зөвлөлдөх уулзалт МУИС-д болно.
09:00 цагт
“Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК, НҮБ, Европын Холбооны төлөөлөгчийн газар хамтран Төрийн ордонд зохион байгуулна. Форумд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
10:00 цагт
-АТГ, СЕХ, Нээлттэй нийгэм форумоос “Төр, иргэний нийгэм хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” хэлэлцүүлэг “Norphei Art Gallery”-д зохион байгуулна. Энэ үеэр “Дата эрх чөлөө-сонгуулийн хяналт” үзэсгэлэн гарна.
-ШУА-ийн хүрээлэнгийн II байранд: Бодь мөрийн зэргийн сургааль орчин үед” эрдэм шинжилгээний хурал болно.
–МоАХ-ноос Ардчиллын 34 жилийн ойг угтан анхны цуглаан болж байсан Улаанбаатар чуулгын үүдэнд мэдээлэл хийнэ.
11:00 цагт
АХБ-ны хөнгөлөлттэй санхүүжилтээр КАИС буюу гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газарт мэдээлнэ.
11:30 цагт
Ардчилсан хүчний холбооны XXII чуулган МҮЭ-ийн СТО-нд болно.
15:00 цагт
– “Хүний эрх-эрх чөлөө-үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд нээгдэнэ.
-“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд улс төрийн нам хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” сэдвээр улс төрийн намуудын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэг болно.
-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого үргэлжилж байна.