Сагсан бөмбөгийн анхны лигийн бүрэлдэхүүнээс эхлээд өдгөө Монгол улсын спортын салбарын тамирчдын бэлэн байдал, бэлтгэл ажлын арын албыг хариуцаж яваа спортын зүтгэлтэн Г.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.
Тэрбээр 31 жил спортын салбарт зүтгэж хөдөлмөрлөж яваа бөгөөд 65 жилийн түүхтэй ширээнд спортын холбоодын дурсгалын медалийг цутган хийлгэжээ.
Танд өдрийн мэнд хүргэе. Таны хувьд 1958 онд спортын төв ордон анх байгуулагдахад анхны эд хогшил нь байсан түүхт ширээн дээр дурсгалын медалийг цутгаж өвөрмөц дурсгалын зүйлийг хийлгэжээ. Энэ талаараа сонирхуулбал?
Сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубийг үүсгэн байгуулагч, Спортын зүтгэлтэн Г.Нямдорж
Баярлалаа. Миний хувьд 1992 оны 12 сард анх спортын ордонд орсон. Одоо 31 жил болж байна. Дунд нь сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Мөн анхны лигийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Их сайхан хувь заяа байсан. Тэгээд ер нь ордонтойгоо салшгүй, бүх төрлийнхөнтэйгээ , миний үүрэг ажил бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд ар талын ажлыг хариуцаж бэлэн байлгахад "манай бригадын" хамт олон ажилладаг. Энэ хооронд ажиллаж байгаад "Тамирчны алдар" дууны клип гээд мөн спортын холбоодын ширээг ингээд бас "спортын холбоодын медалиар" хийе гэсэн санаа төрөөд олон жил бодож явсан. Ингээд мартаад, санаад, бодоод явж байгаад яриа хөөрөөний дунд 100 айлын барилгын материал дээр ебокси гэдэг зүйлээр цутгадаг гэдгийг сонсоод тэр санааг нь аваад 7 хоногийн дотор спорт холбоодуудад зар явуулаад медалиудаа цуглуулаад хийлгэсэн.
Энэ ширээнд хичнээн медалийг багтаасан бэ?
Сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубийг үүсгэн байгуулагч, Спортын зүтгэлтэн Г.Нямдорж
МҮОХ-ны хүндэтгэлийн "Алтан од" одонгоос эхлээд олимпын хорооны салбар гишүүн болох спортын 60 гаруй холбоодын дурсгалын медалийг багтаасан.
Харин манай энэ ширээг хүмүүс их сонирхох юм. Ямар нэгэн ёслолын ч юмуу, энэ байгууллагтаа үлдээд байж байна. Энэ ширээ нь өөрөө их түүхтэй. 1958 онд спортын төв ордон байгуулагдахад бүх энэ ордонд байсан эд аж ахуй маш цөөн болсон. Ингээд л энэ ширээ дараагийн үед ховор нандин "Өв" болон үлдэнэ дээ.
Таны өрөөнд спортын угшилтай хүн бүхний сонирхлыг татах бас нэгэн содон зүйл нь энэ Төрийн далбаа юм. Энэ далбаан дээр спортын салбарын Олимп, Тив дэлхий, Ази тивийн медальтнуудаас эхлээд олон алдартны гарын үсэг байна?
Сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубийг үүсгэн байгуулагч, Спортын зүтгэлтэн Г.Нямдорж
Миний ард байгаа Төрийн далбаа бол 2001 онд гарын үсэг зуруулж эхэлсэн. 2001 онд анх Мөөеө аваргаар гарын үсэг зуруулаад одоо яг 22 дахь жилдээ явж байна. Саяхан тоолоход спортын алдартнуудаас 160 гаруй хүн гарын үсэг зурсан байна. 40 гаруй эрхэм бурхан болжээ. 22 жил бас их хугацаа. Хамгийн гол нь "Алтан үеийнхнээ", том том улсуудын гарын үсгийг авч үлдсэндээ их баярладаг. Дараа дараагийн хүмүүст дараагийн шинэ туг эхлэх гэж байна. Энэ бол "шинэ үеийнхний".
Хэдэн эрхмийн гарын үсэг байгаа вэ?. "Тамирчны алдар" дууны аялгуу, шүлгийг өөрөө зохиож мөн өөрөө дуулсан Монголын софт рок хөгжмийн "Чингис хаан" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуайн гарын үсэг хүртэл байх юм?
Энэ Төрийн далбаан дээр спортын алдартнуудаас эхлээд 160 гаруй эрхмийн гарын үсгийг мөнхөжл авсан. Анхны эрхмээс гарын үсгийг нь авсан цагаас хойш 22 жилийн элээсэн байна.
Хамгийн гол нь энэ дээр Чингис хааны Жаргалсайхан яагаад энд гарын үсгээ зурсан юм бэ? гэж асуудаг. "Тамирчны алдар" гэж алдартай тамирчны хит, хэзээ ч юуг ч орлохгүй тийм дууг зохиосон.
Ингээд энд бүх хүмүүсийн гарын үсэг байна. Хүмүүс орж ирээд л энэ Олимпын аварга Н.Түвшинбаяр яасан дор гарын үсэг зурсан юм бэ? гэж асуудаг. 2008 он гэхэд бүгд зурчихсан. Н.Түвшинбаяр хичнээн "олимпын аварга" болсон ч "эрэмбэ" нь тэр юм. Тэгээд дор ингэж таарсан. Жишээ нь 2008 оны 08-р сарын 14-нд олимпын аварга болсон. Энэ гарын үсгийг 2008 оны 08-р сарын 17-ны шөнийн 04:30 минутад Буянт-Ухаад буухад нь зуруулсан. Зурсан гарын үсэг нь энэ байж байна. Энэ доогуур дандаа алдартнууд байж байна. Нөгөө сүүлийн Гавьяат болсон Шараваагийнх байж байна. Тэгээд том П.Сүхбат аварга, сүмогийн томчууд гэхмэтчилэн байна. Энэ Э.Бадар-Ууган энэ дээр зурагдсан. Ингээд Шоовдор гуай гээд ингээд нэрлээд байвал энэ дуусахгүй.
Хамгийн тэр дээр Ж.Мөнхбат аварга байна, Х.Баянмөнх аварга, Б.Бат-Эрдэнэ аварга гээд байна. З.Ойдов гуай, том Сүхбат байна. Боксын Н.Баярсайхан, уулын Зориг гуай, сагсны Цэвэрбал, энэ Бадамхатан байна, олимп парагаас медаль хүртсэн.
Бундмаа, анхны эмэгтэй гавьяат Лхамжав гуай, Бурмаа гээд одоо энэ бүгдийг нэрлэхэд хэцүү. Нэг бүрчлэн ярина уу гэхээс бүгдийг нь нэрлээд байвал бас л барагдахгүй байх./инээв/
Танд баярлалаа. Спортын салбарт оруулж буй их үйлс, ажил бүтээлд нь амжилт хүсье.