Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 23:00 цагийн орчимд "Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирлээ" гэх дуудлагыг эмнэлгийн байгууллагаас ирүүлжээ.
Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газраас шалгахад насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай хүүхдийн биед гэмтэл учруулсан. Улмаар хүүхэд эмнэлгийн тусламж авах үед нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ