Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч цагдааг мөргөөд зугтаажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил, засвар шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувьтай явж байна. Мөн системийн горим ажиллагаа одоогоор хэвийн байгаа талаар Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан мэдээллээ.
2023-2024 оны өвлийн ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн оргил ачаалал өмнөх оныхоос зургаан хувиар өсөх үзүүлэлтэй байгаа аж. Дулааны цахилгаан станцууд бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир үндсэн тоноглолын гэнэтийн зогсолт, тасрал саатлын үед хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байгааг тэр онцлоллоо.
Түүнчлэн Амгалан дулааны станцын 116 мВт-ын хүчин чадалтай шинэ зуухны өргөтгөлийг ирэх жилийн нэгдүгээр сард ажиллагаанд оруулахаар болжээ.