Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХЭҮК-ийн дарга Ж.Хунанг үүрэгт ажилаас нь чөлөөллөө.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг эцэслэхээр хэлэлцлээ. Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Хунан өөрийн биеэр ирээгүй юм.
Ж.Хунанг үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлснийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор уншуулж, танилцууллаа.
“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье”