Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосоноод өнөө өглөө буюу 11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ